Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан борлуулж байжээ

Өчигдөр 15 цаг 45 минут
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт байгууллага, иргэний ирүүлсэн гомдлын дагуу 8 эм ханган нийлүүлэх байгууллага, 1 эмийн сангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй Ацикловир-Акрихин 5хувь-5г тосон түрхлэг, Галазолин 0.1хувь-10мл дусаалга, Герцептин 440 мг тарилгыг худалдан борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нийт 1500000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, 4322422 төгрөгийн хууль бус орлого, 1900000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, 3 нэрийн 4214 ширхэг 6221125 төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хурааж устгуулан ажиллалаа.

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, зөрчилтэй бүтээгдэхүүнүүд

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна