Улсын хэмжээнд 13 цэгт хатгалгааны эсрэг вакциныг нэвтрүүлж эхэллээ

21 цаг 29 минутын өмнө
Монголд Улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос  Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос  нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм.
Нийслэл хотод бүрэн нэвтэрсэн энэ вакциныг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр боллоо.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 тоот тушаалын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 21 аймгийн хоёр сартай хүүхдийг товын дагуу эхний тунгаар, дөрвөн сартайд нь 2 дах тунгаар, есөн сартайд нь 3 дах тунгаар буюу нийтдээ 3 удаагийн тунгаар дархлаажуулахаар боллоо.


Судалгааны урьдчилсан дүнгээр пневмококкийн 13 цэнт вакциныг нэвтрүүлснээр вакцин нэвтрүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад вакцин хамрагдсан насны хүүхдийн дунд нийт уушгины хатгалгаа 35 хувь, Рентгенээр батлагдсан уушгины хатгалгаа 40 хувь, хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 28 хувь, маш хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 27 хувь, хүчилтөрөгчийн дуталт уушгины хатгалгаа 40 хувь хүртэл буурсан байна.
Дэлхий дахинд халдварт саа өвчнийг устгах зорилт, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд идэвхгүйжүүлсэн халдварт саагийн эсрэг вакцинаар 5 сартай хүүхдийг дархлаажуулж эхлээд байна.
Эцэг, эхчүүдээ хүүхдээ хатгалгааны эсрэг болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциндаа идэвхитэй хамруулаарай


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна