Кайли Женнер өөрийнхөө хүчээр тэрбумтан болсноо онцоллоо

2019/04/04
Өдгөө 21 настай Кейли Женнерийг Форбес сэтгүүлийнхэн "өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн бүх цаг үеийн дэлхийн хамгийн залуухан тэрбумтан" хэмээн өргөмжлөөд буй. Түүний хөрөнгө саяхан $1 тэрбумд хүрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Кайли сэтгүүлийн 2019 оны Тэрбумтнууд нэршилтэй тусгай дугаарын нүүрэнд гарчээ. Женнер өөрийн гурван жилийн өмнө үүсгэн байгуулсан Kylie Cosmetics компанийн 100% эзэмшдэг ба түүний компани өнгөрсөн онд $360 саяын борлуулалтыг хийсэн байна.

Interview Germany сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Кейли "Би Kylie Cosmetics-ийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон нийтэд танигдан олон шүтэн бишрэгчтэй болсон байсан. Гэхдээ би 15 наснаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө аваагүй. Энэхүү компанийг үүсгэн байгуулахдаа би 100% өөрийнхөө хөрөнгийг ашигласан. Үүгээрээ ч би их бахархдаг" хэмээн хэлжээ. 

2018 онд Forbes сэтгүүл АНУ-ын хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргахдаа Кайлиг тавдугаар байранд бичиж байсан удаатай. Тэрээр Жорж Лукас ($5.4 тэрбум), Стивен Спилберг ($3.7 тэрбум), Опра Уинфри ($2.8 тэрбум) болон Майкл Жордан ($1.7 тэрбум) нарын араас Jay-Z-гийн хамтаар тавдугаар байранд жагсаж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна