Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ

2019/04/04
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар Д.Дамдинцэрэнг томилсон байна.

Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хурандаа цолтой. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. Тэрбээр өнөөдрийг хүртэл ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа билээ.

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн аж. Түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж зарим хэвлэл мэдээлж байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна