Сураггүй болсон харуулын цогцсыг жалганаас олжээ

2019/04/04
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар ойн сангийн харуулаар ажилладаг тус сумын харьяат 57 настай иргэн А гэгч эрэгтэй ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болж нас барсан байдалтай олджээ.

Тодруулблаг, Ойн сангийн харуулаар ажилладаг эрэгтэй сураггүй алга болсон сон гэх дуудлагыг өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн 14.37 цагт орон нутгийн цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги хамтран, энэ сарын 3-нд буюу өчигдөр өглөөний 07.30 цагаас 20 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг  эхлүүлж, өдрийн 14.50 цагт “Шар шургаагт”-ын хяналтын цэгээс баруун зүгт 2 км-т жалганаас иргэн А-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна