Өнөөдөр болох үйл явдлууд

2019/04/08
09.30 ГХЯ-нд "Бидний цөөхөн монголчууд" төслөөс 1000 ширхэг гэрэл зураг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өгнө.

10.30

МҮЭХ-ноос Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Үндэсний чуулган зохион байгуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны талаар өөрийн байрандаа мэдээлнэ.
НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ. 
11.00

ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ. 
Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд ОБЕГ, НЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаар мэдээлнэ. 
12.00  Үндэсний мэдээллийн төвд иргэн Л.Чулуунцэцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 Ялалтын талбайд “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” нээлттэй хаалганы өдөрлөг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 “MONGOLIAN MINING-2019” уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ. 

11.30 "Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо" ТББ-аас Чингис хааны түүхэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлнэ.

12.00 “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвийн дор жижиглэн худалдаа эрхлэгчдийг ЖДҮХС-гийн зээлд хамруулах, бизнесийн орчинг сайжруулах талаар мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна