ЖҮДО: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв

2019/04/08
Турк улсын Антальяа хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит “Антальяа Гран при-2019”  тэмцээн үргэлжилж байна.

Дөрөвдүгээр сарын 5-7-нд болж буй тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд 6 тивийн 75 орны эрэгтэй 293, эмэгтэй 188 жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 жүдоч оролцож байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна