Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өргөдлөө өгсөнтэй холбогдуулан түүний оронд Н.Амарсанаа хэмээх прокурор нэр дэвшжээ. Тэрбээр нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байгаа бөгөөд түүний ашиг сонирхлыг шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн мэдээлэл байгаа юм.
Ноовын Амарсанаа нь хяналтын прокуророор 2014 оны гуравдугаар сарын 5-нд томилогдсон юм байна. Тэрээр 2017, 2018 оны шилдэгээр шалгарч байснаас гадна томоохон хэргүүдэд хяналт тавин ажилласан туршлагатай нэгэн ажээ.
Н.Амарсанаагийн 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр түүний өөрийн нийт орлого 30.1 сая, гэр бүлийн орлого байхгүй гэсэн бол нийт хоёр орон сууцтай гэжээ. Мөн 243 сая төгрөгөөр үнэлэгдэх өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй мөн есөн сая төгрөгийн үнэтэй toyoto harrier загварын автомашинтай, 12 сая төгрөгийн ханштай өмчлөлийн 500 метр квадрат газартай, 5.5 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна