Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх НЭР, НУУЦ ҮГ хэрхэн сэргээх вэ?

2019/04/11
Хэрэв та Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол доорх заавартай танилцаарай.

Утасны дугаараар - Бүртгэлтэй утасны дугаараасаа 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, мессежээр нэвтрэх нэр, нууц үгээ авна.

И-мэйл хаягаар - Та https://ebarimt.mn/ цахим хуудсанд хандаж ‘’ХУВЬ ХҮН’’ нэвтрэх хэсгийн доор байрлах хэсэгт бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулан бүртгэлээ сэргээнэ.

Өөрийн биеээр хандах – Бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараар нэвтрэх нэр эсвэл нууц үгийг сэргээх боломжгүй бол

- Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд болон Нийслэлийн татварын газар, Дүнжингарав, Драгон, Мишээл төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тус тус өөрийн бичиг баримттайгаа хандана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна