Цаг хугацааны аялал үеийн үед хүн төрөлхтний мөрөөдөл байсаар ирсэн. Үе үеийн эрдэмтэд ч үүнийг хий хоосон мөрөөдөл биш хэмээн таамаглаж байсан удаатай. Тэгвэл нэртэй Юүтүүб хуудаснаа өөрийгөө цаг хугацаагаар аялагч хэмээсэн Адам Аркон нэгэн сонирхолтой бичлэг байршуулжээ. Тэрбээр бичлэгээ амьсгаа өндөртэй эхэлсэн төдийгүй, ''Миний ярих түүх та бүхэнд итгэхэд хэцүү санагдах болно гэхдээ би үнэнийг хэлж байгаа гэдгээ баталж чадна, хүн төрөлхтөн үүнийг мэдэх эрхтэй. Цаг хугацааны аялал боломжтой ба олон нийтээс үүнийг нууцалж байна. Би өөрийнхөө зохион бүтээсэн цаг хугацааны машинаар 2018 онд ирсэн. Ирээдүйрүү аялаад буцаад ирэх боломжтой. Би 2028 онд олны хүртээл болох цаг хугацааны машиныг зохиосон эрдэмтэн бөгөөд 2045 оноос буцаж ирлээ. 2045 онд хиймэл оюун ухаан дэлхийг удирдаж, робот хүн хоёр нэг болж нэгдэн амьдарна. Энэ миний амьдралын хамгийн сүүлийн мөч байх, учир нь тэд намайг мөрдөж байгаа. Надад 2045 онд бичиж авсан нэг бичлэг байгаа. Тэд намайг үүнийг олон нийтэд цацсаны төлөө гарцаагүй алах болно. 51 дүгээр бүс буюу Грүүм нуурын эрэг дээр харь гарагийн хөлөг осолдож, эрдэмтэд үүнийг загварчилж цаг хугацааны машин болгосон.
Та бүхний мэдэх хүн төрөлхтний амьдрал 2028 он гэхэд үгүй болох болно. Үүнийг зогсоох аргыг хэрэв би мэдэж байсан бол хэлэх л байлаа.'' гэсэн юм.
Тэрбээр бичлэгийнхээ төгсгөлд 2045 оны нэгэн мега хотын бичлэгийг үзүүлсэн бөгөөд бичлэгээс нисдэг машин, тэнгэр баганадсан байшингуудыг олж харж болно.
Хожим түүний бичлэгийг үнэн худал илрүүлэгч машины тусламжтайгаар задлан шинжлэхэд машин түүний ярьж буй зүйлийг үнэн хэмээн заасан юм. Ирээдүйд юу болохыг хэн ч таашгүй шүү дээ. Техник технологи өндөр хурдтай хөгжиж буй энэ үед юу ч боломжтой мэт. Ингээд 2028 оныг хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна