Америкийн аймшигт түүхүүд шинэ бүлэг: ''Цуснаас айдаг бол үзээд хэрэггүй''

2019/04/12

Найруулагч Рьян Мөрфигийн аймшгийн түүхүүд бүлэг бүрдээ үзэгчдийг жихүүцүүлж, жинхэнэ утгаар нь айлгаж чаддагтай хэн ч маргахгүй. Тус цувралын есдүгээр бүлэг болох ''Америкийн аймшигт түүхүүд: 1984''- ийн шинэ ангиуд энэ оны есдүгээр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Image result for evan peters

Цувралын нэгдүгээр бүлгээс наймдугаар бүлэг хүртэл тасралтгүй тоглосон Эван Петерс энэ удаад ''өнжинө'' гэдгээ ''Экстра'' сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний оронд 2014 оны өвлийн олимпийн мөнгөн медальт Гас Кенворти тоглохоор болжээ. Тэрбээр жүжигчин Эмма Робертсийн найз залуугийн дүрд тоглох гэнэ.

Image result for gus kenworthy

Тэгвэл Эван Петерсийн адил цувралын нэг ч бүлгийг алгасалгүй тоглосон Сара Полсон тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. 

Image result for sarah poulson

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна