Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Албаны бус эх сурвалжийн мэдээлснээр, Талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээлжээ.
Энэ хэргийн талаар талийгаач охины найз өөрийн цахим хуудастаа, "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээн нийтэлжээ.
Тэрээр мөн, "Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нь удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна