Дуучид, жүжигчид, загвар өмсөгчид гээд бүхий л алдартай хүмүүсийг нэг дороос харж болох жилд ганц удаа болдог Coachella амьд хөгжмийн наадамд Калифорни мужид амьдардаггүй АНУ-ын иргэд ойролцоогоор 2500 доллар зарцуулж оролцдог. Өөр улсад амьдардаг бол тээврийн, зочид буудлын зардалд илүү их мөнгө ''зарлагадах'' нь тодорхой. Гэсэн ч зарцуулсан мөнгөндөө огтхон ч харамсдаггүй гэсэн шүү. Дуртай дуучид, хамтлагуудаа нэг дороос сонсох боломжтой тус наадамд оролцохын тулд бүтэн жилийн турш мөнгөө цуглуулдаг хүмүүс ч бий. Энэ жилийн наадамд оролцсон алдартнууд хэрхэн хувцасласныг хамтдаа сонирхъё.
Ванесса Хадженс
Ахлах сургуулийн Мьюзикл киноны од Ванесса жил бүрийн наадамд алгасалгүй очиж, загварын бэлгэ тэмдэг болж чаддаг.
Шей Мишель
Кети Перри
Адам Сельман брендийн спорт хөхний даруулгаар гангаржээ.
Алессандра Амбросио
Викрориас Секретийн сахиусан тэнгэр 38 насныхаа төрсөн өдрийг наадмын үеэр тэмдэглэсэн гэнэ.
Жижи Хадид
Парис Хилтон
Очсон газар бүрдээ олны хараа булааж явдаг Парис Хилтон энэ удаа ч гангалахаа мартсангүй.
Кайли Женнер
Хамгийн залуу тэрбумтан Кайли жинсэн хослол болон реппер нөхрөөрөө ''гангарав''.
Сэтгэгдэл бичигдээгүй байна