Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах Мандала хотхоны орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Уг хэрэгт “ОБ капитал” компанийн захирал Н.Отгонбаярын хүү О.Боргил гэгч сэжиглэгдэж байгаа бөгөөд тэрээр талийгаачтай үерхдэг, тухайн байранд хамтран амьдардаг байжээ.
Албан бус эх сурвалжийн зүгээс, талийгаач Ц найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Б нь Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэх мэдээллийг хэвлэлд өгчээ.
Мөн талийгаачийн аав нь найз залуу гэх Б-г охиныг нь цонхоор шидэж, амь насыг нь хөнөөсөн хэмээн хардаж буй тухайгаа өөрийн фэйсбүүкдээ бичсэн байна.
Түүнчлэн энэ хэргийн талаар талийгаач охины найз өөрийн цахим хуудастаа, "Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нь удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Тэгвэл сэжигтэн Б нь өдгөө батлан даалтаар суллагдаад байгаа бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ талийгаачийг өөрөө цонхоор үсэрсэн хэмээн мэдүүлжээ.
Тодруулбал тэрээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Хэрэг гарсан өдөр би найз охинтойгоо муудалцсан нь үнэн. Хэсэг муудалцсаны дараа би интернэтээр тоглоом тоглож эхэлсэн. Талийгаач ганцаараа уурлаж, үглэж хэсэг өрөөн дотуур явж байсан. Би тоогоогүй. Гэтэл би үхлээ шүү гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөний цонх дуугарах шиг болсон. Очоод харсан чинь уначихсан байсан. Арай ч өөрөө ингээд үхчихнэ гэж бодоогүй” хэмээн мэдүүлсэн талаар Zindaa.mn сайт мэдээлсэн байна.
Талийгаачийн цогцост Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд үхлийн шалтгаан чухам юунаас болсон бэ гэдэг хариу ажлын 14 хоногийн дотор гарна гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна