Microblading буюу хөмсөг үстэй мэт шивэх ажилбарын тухай

2019/04/16
Хөмсгийг өтгөн, тод харагдуулахад зориулагдсан маш олон бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээрийн дотроос бүсгүйчүүдийг хамгийн ихээр хуйлруулаад буй хөмсөг үстэй мэт шивэх аргын талаар шивээсчин Пирет Авагийн Харперс Базаар сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе. 



Би хөмсгийг натурал харагдуулах шивээснээс эхлээд тод харагдуулах шивээснүүдийг хийдэг. Эхлээд үйлчлүүлэгчидтэйгээ хөмсөгний хэлбэр, өнгөний тод бүдэг зэргийг тохирсны дараа шивээсээ хийдэг. Хөмсөгний өнгө үсний өнгөтэй тохирох ёстой. Хөмсөг, хөмсөгний ойр орчмын арьсыг ариутгаж, мэдээ алдуулсны дараа үсний ширхгүүдийг шивж эхэлдэг. 

Related image

Хөмсгийг үстэй мэт харагдуулах шивээсийг хийхэд нийтдээ 30-40 минут зарцуулагддаг. Шивээс хувь хүний арьсны онцлогоос шалтгаалан ойролцоогоор нэгээс гурван жил тогтдог. Тослог арьсан дээрх шивээс хурдан бүдгэрдэг. Ава үстэй мэт шивээсийг 1500 доллараар хийдэг бол Монголд яг адилхан үйлчилгээг 100,000-аас 300,000 төгрөгийн хооронд авах боломжтой. 

Related image

Бүх шивээсчид адилхан биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс хоёр өдрийн сургалт төгсөөд л мэргэжлийн шивээсчин гэсэн үнэмлэх авдаг. Тиймээс чанартай үйлчилгээ авахын тулд сайн судлах хэрэгтэй. 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна