Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах Мандала хотхоны орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Хэрэг явдлын талаар талийгаач охины аав Д.Сүхжаргал анх удаагаа олон нийтэд мэдээлэл өглөө. Түүний баталж буйгаар О.Боргил охинтой нь зургаан сарын турш хамтран амьдарч байсан гэнэ. ''Намайг санаа нь зовчихно гэж бодсон юм болов уу, урьд нь огт найз залуу нь гар хүрдэг талаар хэлдэггүй байсан. Хэрэг явдлын дараа охины минь найзууд надтай холбогдож, зураг бичлэг зэрэг нотлох баримтуудыг өгсөн. Найзууддаа зодуулсан зураг, бичлэгээ явуулж байсан юм байна лээ. Тэр бичлэгүүдийг би цагдаад өгчихсөн. Би энэ хэргийг шударгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна.
О.Боргил цагдаа нарт миний охиныг өөрөө үсэрчихсэн гэж хэлсэн гэсэн. О.Боргилын согтолтын хэмжээ 0.8 хувьтай гарсан гэж байна лээ. Тэгэхээр согтолтын хэмжээг нэг бол багасгаж хэлсэн. Эсвэл ямар нэгэн сэтгэцийн эм бэлдмэл хэрэглэсэн байсныг ч үгүйсгэхгүй. Гэтэл цагдаа нар түүнийг эрүүлжүүлэхээс шууд батлан даалтад гаргачихсан байна лээ. Миний хувьд маш их гомдолтой байна.'' хэмээсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна