Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл цацагдлаа. Тэрбээр зодог тайлсаныхаа дараа өөрийн гэсэн дэвжээ байгуулахын тулд ийм шийдвэр гаргасанаа "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Асашёорюү Д.Дагвадорж аваргатай хамт сууж байхдаа хэлж байсан юм.
Тэгвэл Хакүхо аварга иргэншлээсээ татгалзах хүсэлтээ МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар өнгөрсөн 7 хоног хүргүүлжээ. Тэрбээр 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үүний зэрэгцээ их аварга Японы иргэн болсоноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сүмогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна