УИХ- ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн оны гурав дугаар сард байгуулсан. Жил дамнасан ажлын хэсгээс дүгнэлт гарсан хэдий ч зарим байнгын хорооноос эхлээд ирц хүрээгүй гэдгээр УИХ өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. Ажлын хэсгийн гишүүд Дубайн гэрээг монгол улсад бодитоор хор хохирол учруулж байгаа тул зогсоох шаардлагатай гэж үзсэнээ дүгнэлтдээ дурджээ. Харин энэ нь эрх баригчдын дунд маргаан дагуулж эхэлсэн. Учир нь салбар хариуцсан сайд нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх эрс дэлтэйгээс гадна Монгол улсад төлж байгаа татвараас гадна олон хүний аж амьдралыг залгуулж яваа тул зогсоох шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл ажлын хэсгийн зарим гишүүд арга хэмжээ авах хэрэгтэйг хэлж байна
Ажлын хэсгийн шалгалтаар Оюутолгой компанитай холбоотой асуудал дагуулах олон зүйлийг илрүүлжээ. Тухайлбал Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээндээ олон улсын МЕГА даатгалыг маш өндөр үнээр хийлгэсэн байна.
Тус мега даатгалын компани нь олон улсын санхүүгийн корпорацуудтай холбоотой зэргээс эхлээд яривал олон асуудал байгааг гишүүд хэлж байна. Мөн анх гэрээнд заасан дүнгээс хэд дахин зардлаа өсгөж байгаа нь монгол улсын өрийг графикаар нэмэгдүүлж байгааг хэллээ
Монгол улсад хамгийн ашиггүй гэрээгээр нэрлэгдээд байгаа Оюутолгойн гэрээг шалгах УИХ- аас томилогдсон ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Монголчуудын хүртэх ашиг 30 жилээр хойшлохоос эхлээд, монгол улсаар хөрөнгөө дамжуулдаггүй, ундны усыг олборлолтод хэрэглэдэг гээд зайлшгүй анхаарах шаардлагатай олон зүйл байгаа тул Оюутолгойн гэрээ болон дубайн гэрээг шинэчлэх, засаж сайжруулах, эсвэл зогсоогоод ч хамаагүй арга хэмжээ авах хэрэгтэйг санууллаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна