Богд ууланд дахин түймэр гарлаа

2019/04/18
Хан-Уул дүүрэг Богд хан ууланд өнөөдөр түймэр гарсан байна.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас "Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна" гэсэн мэдээллийг 16:28 цагт өглөө.

Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн юм.

Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна