Амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт 2 өрөө байр олгоно

2019/04/22

СХД-ийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд гарсан. 

Тус осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байсан дөрвөн хүн амиа алдаж, таван хүн нь хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн сайхан залуугийн ар гэр амьдралын нөхцөл байдал хүнд, бага насны хүүхдүүд нь өнчирж үлдсэн юм.

Тэгвэл, амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө  байр, 36 сарын тэтгэмж, хүүхдүүдэд нь сурч боловсроход нь шаардлагатай тэтгэмж зэргийг олгохоор шийдвэрлэсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна