Амазоны ширэнгэн ойг ашиглуулж, олборлуулахыг хүсч байна гэж Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. “Бразилын өргөн уудан Амазоны ширэнгэн ойг зөв аргаар ашиглуулж, олборлохыг хүсч байна” хэмээн тэрээр хэлжээ. Мөн өмнөх засгийн газруудын үед нутгийн эрх мэдлийг уугуул иргэдэд нь олгосныг шүүмжлэн буруутгасан байна.
Хэт барууны баримжаатай энэ улс төрч Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөө Амазоны ширэнгэн ойн хамгаалалт болох нутгийн иргэдийн эрх мэдлийг эсэргүүцэж, Хөдөө аж ахуйн яамандаа хаиуцуулах тогтоол гаргаж байсан. Бразилын Хөдөө аж ахуйн яаманд хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн төлөөлөл байдгийг хэвлэлүүд мэдээлж байжээ. Үүний улмаас “Бразилын газар нутгийн 13н хувийг бүрдүүлдэг Амазоны нөөц газарт заналхийлж байна” хэмээн нутгийн удирдлагууд шүүмжилсэн юм.
Жайр Болсонару фэйсбүүкээр хийсэн шууд мэдэгдлээрээ мөн, энэ оны 2 дугаар хагаст Унгар, Польш улсуудад айлчилахаар төлөвлөж байна гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна