Эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Хүнс компани нь 2019.04.22-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааг “Цан цохих ёслол”-оор нээснээр тус компанийн хувьцааны захиалга албан ёсоор эхэллээ.
Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.
1990 онд буюу одоогоос 29 жилийн өмнө хоёрхон хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монос групп нь эдүгээ 1600 гаруй ажилтантай, 20 гаруй охин компанитай, үндэсний хэмжээний томоохон компани болж өргөжжээ. Тус группийн хамт олон энэхүү амжилтаа улам бататгаж, хамгийн отгон компани болох эрүүл мэндийн ус ундаа үйлдвэрлэгч Монос Хүнс компаниа олон нийтийн эзэмшлийнх болгох түүхэн шийдвэр гаргасан билээ.
Эдүгээ Монос Хүнс компани нь ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор, эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгаанд үндэслэсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэж, 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр нэмж үйлдвэрлэн, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна.
Тиймээс эрүүл мэндээ дэмжигч, итгэлтэй хөрөнгө оруулагч та Монос Хүнс компанийн хувьцаа эзэмшигч болсноор өөрийн болоод хойч үеийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өндөр хувь нэмэр оруулахаас гадна компанийн жил бүр өсөн нэмэгдэх өгөөжөөс хүртэх боломжтой юм. Хувьцааны захиалга 2019.05.03-ыг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Монос Хүнс компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар үйлчлүүлж “Эрүүл мэндээ дэмжих, Итгэлтэй хөрөнгө оруулалт” хийхийг урьж байна.
ТА ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ДАНСАА ХАРААХАН НЭЭЛГЭЖ АМЖААГҮЙ БАЙГАА БОЛ:
Холбоо барих: +976-70121530
И-мэйл: info@golomtcapital.com
Та Монос Хүнс IPO-ийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг доорх хуудаснаас аваарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна