Энэ оны эхний улирлын байдлаар манай улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 3.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 572.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Уг өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 498.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Тодруулбал, нүүрс олборлолт 505.4 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 17.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Тэгвэл дээрх бүтээгдэхүүний экспортын талаарх мэдээллийг хүргэе. Энэ хугацаанд нийт экспорт 3.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 289.3 сая ам.доллараар өссөн байна. Ингэхэд чулуун нүүрсний экспорт 132.3 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 71.6 сая ам.доллараар өссөн нөлөөлсөн аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна