Өнөөдрөөс эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа худалдаалахгүй

2019/04/24
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-нд болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи, согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан. Тиймээс өнөөдрөөс эхлэн гурав хоног нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдахгүй юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна