Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн шөнө цагдан хорьжээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон бололтой.
Албан бус эх сурвалжаар түүнийг Эрүүгийн цагдаагийн газар саатуулж, Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хорьжээ.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагааг Тагнуулын байгууллага хариуцан явуулж байсан юм. Энэ үед тус байгууллагыг Б.Хурц удирдаж байсан билээ.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын хоёр мөрдөн байцаагч, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын нэг ажилтныг тус, тус хориод байсан юм.
66.181.183.243
Тагнуул цагдаа нар буруу даварахаар ковид гарч
Хариулах