Гадаад төрх эрүүл мэндээс илүү чухал болсон энэ цагт ихэнх хүмүүс л өөрийн шүдээ ''голж'' Холливуд смайл хийлгэх болсон. Холливудын одод ихээр хийлгэдгээс холливуд смайл гэгддэг болсон энэ мэс заслыг манайд ч нэртэй бизнесмен, улс төрч, жүжигчид, дуучид ихээр хийлгээд удаж буй.
Өртөг өндөртэй энэхүү үйлчилгээ хэрхэн явагддаг вэ? Шаазан пааланг хийхийн тулд шүдний паалангаас бага зэрэг өөлж хэв аваад шаазан материалаар хийсэн пааланг нааж тогтоодог. Нэг талаасаа хуучин паалангаа шинэ паалангаар сольж байна гэж ойлгох нөгөө талаасаа шаазан паалан нь шүдний хамгаалалт болж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь шүдийг илүү бат бөх, гоо үзэмжтэй харагдуулдаг.
Гэсэн ч хиймэл зүйл гэдэг хиймэл л байдаг. Унасан тохиолдолд тэр дор нь нөхүүлж хийлгэхгүй бол жинхэнэ шүд халуун хүйтэнд мэдрэгшиж, зовуурлана. Үнэтэй хийлгэсэн шүдэндээ үргэлж гамтай хандах хэрэгтэй болов уу.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна