Орон нутаг руу явах автобус 11.00 цагт хөдөлнө

2019/04/25
Нийслэлийн хэмжээнд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт" зохион байгуулагдахтай холбогдуулан, өнөөдөр 07.00-09.30 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа.

Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд явах автобусны хуваарьт өөрчлөлт оржээ. Тухайлбал, Автотээврийн үндэсний төвөөс гаргасан мэдээллээр Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бүх автобуснууд 11.00 цагаас нэгэн зэрэг хөдлөхийг мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна