Казахстаны шоронд бүх насаараа хоригдох ял сонссон Катя баавгайн түүх

2019/04/25
Эрх чөлөө гэдэг амьдралын утга учир. Гэсэн ч өөрийн хийсэн буруу үйлдлээс, эсвэл хэн нэгний гүтгэлгээс болж чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж суугаа хүмүүс ч байх. Казахстаны чанга дэглэмтэй хорих ангид нэгэн өрөвдөлтэй эм баавгай 15 жилийг ардаа үджээ.

Image result for ekaterina bear prison

Екатерина баавгай өдгөө 36 настай бөгөөд 2004 онд үйлдсэн гэмт хэргээсээ болж бүх насаараа хоригдох ял сонссон юм. 15 жилийн циркт ажилладаг байхдаа торны гаднаас хооллохоор ирсэн 10 настай хүүгийн хөлийг зууж гэмтэл учруулсан бол дараа нь түүний гарыг атгахаар зүтгэсэн 28 настай залууг гэмтээсэн байна.

Араатан амьтан бол араатан амьтан л байдаг. Ширүүн догшин авир баавгайд бол ''байх'' л зүйл. Харин үүнийг ойлгож мэдэх ухаан оюун ухаант хүмүүст даанч дутаж дээ. Ингээд Катя баавгай UK-161/2 шоронд ирсэн юм. 15 жил амьдрахдаа хоригдогчдын хамгийн сайн найз болсон Катя баавгайг хамт хоригдогсод, шоронгийн ажилчид найрсаг, огтхон ч догшин биш хэмээн ярьдаг.

Ekaterina Bear Statue

Хоригдогсод ар гэрээсээ ирсэн чихэр, жигнэмэг зэргээ Катяд л өгч эрхлүүлдэг гэнэ. Шоронгийнхний хайрыг татсан Катя баавгайд зориулж хорих газрын урд хөшөө хүртэл босгосон байна. ''Бид түүнийг хааш нь ч явуулахгүй. Тэр энд хорих өрөөн дотроо байгальд байгаа мэт амьдардаг. Түүнд усан сан, мод цэцэг бүх л зүйл бий. Циркийн яргачдаас илүү сайхан амьдрах нөхцөлөөр хангаж байгаа. Катя ч бидэнд их дассан. Түүнийгээ хэнд ч өгөхгүй'' хэмээн шоронгийн удирдлагууд ярьдаг гэнэ. 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна