Титаник хөлөг онгоцонд зөвхөн Жек, Рөүз хоёр сууж явсан юм биш, алдартнууд, сэхээтнүүд, дээд зиндааны аялагчид, аз таарч агуу хөлөгт сууж аялах завшаан олдсон ядуус, тэдэнд үйлчлэх хэдэн зуун ажилчид байсан юм. Эдгээр 1500 аялагчдын Титаник хөлөг дээр үзэж туулсан адал явдлаас зөвхөн Жек Рөүз хоёрын түүхийг л дэлхий нийт мэднэ. Тэгвэл Зөв.мн энэ удаа Титаник хөлгийн тавцан дээр эхнэр, үр хүүхэд, ар гэрээ санагалзан явсан нэгэн ажилтны тухай өгүүлье.
Үйлчилгээний ажилтнуудыг бид заримдаа хувь хүн гэдгийг нь мартчихдаг. Бидэнд үйлчлэхээс өөр ажил хийдэггүй мэтээр бодож явдаг ч үнэндээ тэд бусдын л адил ар гэртэй хүмүүс. Ричард Геддес нэрт эр 1912 онд живсэн хөлөг онгоцноос эхнэртээ бичсэн захидал нь өдгөө дуудлага худалдаанд 23,000 доллароор үнэлэгдэж байна. Чухам Ричард энэхүү захидалдаа юуг өгүүлэв?
1912 оны дөрөвдүгээр сарын 13 буюу Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдөхөөс нэг өдрийн өмнө Ричард эхнэртээ ийн бичжээ.
Хайрт Зал минь,
Бид өчигдөр нэг маш том аюулаас хол өнгөрч чадлаа. Бид өчигдөр яг мөргөлдөх шахсан. Надад Белфаст харагдаж байсан юм чинь ахмад сандарсан нь гарцаагүй. Миддлтон бид хоёр төмөр яндангийн дээр зогсож байсан болохоор бидэнд харагдсан байх аа. Чанга мөргөлдөх байх л гэж бодож байсан шүү. Гэхдээ хэн ч бэртээгүй. Хөлөг онгоц Олимпоос ч илүү олны анхаарлыг татах нь. Хэрэв бид Лхагва гараг гэхэд Нью Йоркт хүрч чадвал хүн бүхэн биднийг шагшин гайхах болно. Удахгүй дахин захидал бичье. Хайрт эхнэр, хүүхдүүдээ хайрлан үнсье.
Чиний хайрт.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна