ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

2019/04/26

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болжээ. Прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнийг 15 хоног хорихоор шийдвэрлэсэн байна.

 Түүнийг С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ял эдэлж буй  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн, шүүсэн асуудалтай холбогдуулан өчигдөр цагдан хорьсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна