Нийслэлийн Засаг Даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээu сайжруулах тухай” I дүгээр албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн II дугаар албан даалгаврын хэрэгжилтийн дагуу А/97 тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, угаалга цэвэрлэгээ, үйлчилгээний соёлд шалгалт хийхийн зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН байгуулагуудад шалгалт хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхзул, Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Нарангэрэл, АТХУБайцаагч Б.Ахалбек, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн Хяналт шалгалтын хэлтсийн ахлах А.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр ААНБ-ын тээврийн хэрэгслийн угаалга цэвэрлэгээ хэрхэн хийдэг түүнчлэн цэвэрлэгээний материал болон угаалгын бодис стандартын дагуу байгаа эсэх талаар хянан, шалгасан байна.
Мөн Ажлын хэсгийн тээврийн хэрэгслийн шалгалтаар илэрсэн зөрчлийн мөрөөр хэрхэн арга хэмжээ авч байгаа тухай шалгалж заавар зөвлөгөө өгөн ажиллажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна