100 айлын автобусны буудал дээр эрэгтэй хүн буудуулан амиа алдсан хэрэг гарлаа

2019/04/26
Өнөө өглөө 100 айлын автобусны буудал дээр эрэгтэй хүн буудуулан амиа алдсан хэрэг гарлаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахад "100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу хэргийн газарт шуурхай очиход толгойноос нь цус гарсан байдалтай нас барсан эрэгтэй байсан. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Талийгаач буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно.  Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач 40 орчим насны эрэгтэй байжээ. Шүүх эмнэлгийнхэн хэргийн газарт ажиллаж байна. Сэжигтэн хэргийн газраас оргон кзайлсан учраас түүнийг цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж байгаа гэнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна