Эрчүүдийн ''дутагдалтай'' мэргэжил

2019/04/26
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй болж, ажил мэргэжлүүдэд хүйсийн ялгаа бараг л байхгүй болсон хэмээн статистик тоо баримтууд баталдаг ч эрэгтэй ажилтны дутагдалтай цөөн хэдэн ажлын байрууд байсаар л байна. Хүүхэд өсгөх тал дээр ч гэсэн эрчүүдээс илүү эмэгтэйчүүдийн оролцоо их байдаг. Ээжүүд аавуудаас илүү их цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг. Ээжүүд бол хүүхдүүдийнхээ бурхад нь Гэсэн хэдий ч ааваасаа хол өссөн хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй нэгэн болж хувирдаг байна. 

Related image

Эрэгтэй асрагч нар хэнд хэрэгтэй вэ?

''Эцэггүй хүүхдийн толгой том'' гэдэг үг байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч эцгийн үзүүлж чадах нөлөө хүүхдэд ээжийн үзүүлэх нөлөөнөөс их байдаг ажээ. Нөхөргүй ганц бие ээжүүдэд нэн ялангуяа хамгийн хэрэгтэй байдаг тул эрэгтэй асрагч нарыг хүүхдээ харуулахаар хөлсөлдөг байна. Хүүхэд аавтайгаа тоглохдоо өөрийнхөө адал явдалд дурлагч, бүтээлч талаа нээж илрүүлэх магадлал өндөр байдаг учир зарим гэр бүлүүд эрэгтэй асрагч нарыг илүүд үздэг. 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна