Captain Marvel буюу Брие Ларсон гэж хэн бэ?

2019/04/26
Марвел кино компанийн 21 дэх кино болох ''Ахмад Марвел'' кино өнгөрсөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үзэгчдийн хүртээл болж тоолж барамгүй ашиг амжилтуудыг араасаа дагуулсан. Дууны хурднаас 6 дахин хурдтай нисэх чадвар, хурууны үзүүрээсээ энергиэр буудах чадвартай супер хүн болох Карол Денверсийн амьдралын тухай өгүүлэх эл кино зөвхөн супер баатруудтай кинонд дурлагсдын үзэх кино биш юм. Охид бүсгүйчүүдэд амжилтын замаар алхахад тулгардаг бэрхшээлүүд, эмэгтэйчүүдэд хатуухан мэргэжлүүд бүсгүйчүүддээ хэрхэн ханддаг зэргийг харуулсан феминист кино билээ. 

Image result for captain marvel get up

''Би шөнө жолоо барьж болохгүй, учир нь би зүгээр л нэг охин
Гэрээсээ гарсан тэр цагаасаа эхлэн надад зугтаж, нуугдах олон шалтгаан байдаг
Учир нь би зүгээр л нэг охин, надад айх зүйл олон бий''
хэмээх дууны үг нийгмийн эмэгтэйчүүдийг ''хардаг'' хандлагыг яг илэрхийлсэн гэхэд болно. Эмэгтэйчүүдийг хайрлах хамгаалах нь зөв ч гэлээ дууны утганд ''Намайг эмэгтэй болохоор дутуу гэж бодох хэрэггүй ээ'' л гээд байгаа юм. 

Уг киноны гол дүрд тоглосон шаргал үст Брие Ларсон бусад жүжигчдээс юугаараа онцлог вэ? Яагаад түүнийг эмэгтэйчүүдийн хүч чадал, бууж өгөхгүй эрэмгий байдлын бэлэг тэмдэг болгохоор шийдэв?

Image result for brie larson

Хошин шогийн мэдрэмж сайтай, өөртөө итгэлтэй, дайчин ширүүн ахмад Марвелд хүн бүхэн хайртай. Тэгвэл түүний дүрийг бүтээсэн жүжигчин Брие Ларсон Ахмад Марвелаас ялгаагүй хошин шогийн мэдрэмж сайтай, тэр бүү хэл хошин урлагт зүтгэж байсан нэгэн. 1989 оны аравдугаар сарын нэгний өдөр АНУ-ын Калифорни мужид төрсөн тэрбээр 6 наснаасаа эхлэн Театрын урлагт хөл тавьж урлагийн замналаа эхлүүлжээ. Хошин цувралуудад дүр бүтээдэг байсан Брие Ларсон 2005 онд дуучин болохоор оролдож  Finally Out of P.E. нэрт цомгоо гаргасан байна. Жүжиглэх, дуулах, бусдыг хөгжөөх авьяс чухам бүгд бүрдсэн Брие Ларсон хамгийн сүүлд л гэхэд  Avengers: Endgame кинонд ахмад Марвелийн дүрийг бүтээсэн. 

Image result for brie larson alex greenwald

Ларсон хувийн амьдралаа олон нийтээс ихэд нууцалдаг. Тэрбээр 2013 оноос эхлэн болзсон Алекс Грийнвалдтайгаа 2016 онд сүй тавьсан билээ. 
 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна