Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэд сэтгэл ханамжтай байна

2019/04/26
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйлчилгээний чанар хүртээмж, үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг судлав. Нийслэлд одоогоор “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, 6 буудал дахь “Оргил” гэсэн 4 том цэгт төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж байгаа.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн гэж судалгаанд хамрагсдын 52 хувь нь үзсэн бол 30.8 хувь нь хэвээрээ байна гэжээ. Төрийн үйлчилгээний хүртээмж багассан гэж 8 хүрэхгүй хувь нь дүгнэсэн байна.

Судалгаанд хамрагдагсдын 70.5 хувь нь Зургаан буудал дахь “Оргил” төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг бүхэлдээ сайн гэж үзсэн бол “Мишээл” төвийн үйл ажиллагааг 60.0 хувь нь дунд зэрэг гэж бүхэлд нь үнэлжээ. Хүнд сурталгүй, нээлттэй ил тод байдаг, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэдэг, мэдээлэл авах суваг нь өргөн, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар нь өндөр хэмээн "Оргил" төвийг дүгнэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна