Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

2019/04/29
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал эхэллээ. Уг хурал нийтдээ дөрвөн удаа ямар нэгэн шалтгаанаар хойшилсон байдаг. Тухайлбал, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй, шүүгчдэгч талын өмгөөлөгч хэргийн материалтай гүйцэд танилцаагүй гэх зэрэг шалтгаанаар хойшилж байжээ. 

Хэргийг эргэн сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний орой тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амь насыг нь онц ноцтойгоор хохироосон юм. Шүүгчдэгч Б.Махбалыг Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна