''Avengers: Endgame'' кино ашиг орлогоороо тэргүүлж явна

2019/04/29
Кино театруудыг 24 цагаар ажиллахаас өөр аргагүйд хүргээд буй, бүх цаг үеийн хамгийн их хүлээлттэй кино бол яах аргагүй ''Avengers: Endgame'' билээ. Сүүлийн 10 жилийн турш 20 тэрбум ам.долларын ашиг олж, дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй болсон Marvel кино компанийн Avengers цувралын сүүлийн анги өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийж, үүнээс хойш ердөө 5 хоногийн дотор 1,2 тэрбум ам.долларын ашиг олжээ. Энэ нь киноны өмнөх анги болох ''Avengers: Infinity War'' киноноос 2 дахин их ашиг олсон гэсэн үг. ''Avengers: Endgame'' кино нээлтээ хийсэн эхний 7хоногтоо 640 сая ам.долларын ашиг олж байжээ. ''Бид түүхэн мөчийн гэрч болж байна. Кино урлагт хэзээ ч ийм өндөр хүлээлттэй кино байсангүй. Дэлхий даяараа киноны дүрүүдийг хайрлаж, тэдний хувь заяаг хоног тоолон хүлээж байсан.'' хэмээн кино шүүмж сонирхогчдын Boxoffice.com сайтын үүсгэн байгуулагч Шон Робинс өгүүлжээ. Бүтэн 3 цагийн турш үргэлжлэх уг кино Rotten Tomatoes сайт дээр 98% оноо авч, нэлээдгүй үзэгчдийн сайшаалыг хүртээд буй. 
 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна