Эхнэр, нөхөр, ажлын газрын найздаа ч юм уу, хэн нэгэнд бэлэг авахаар хайх үед бидэнд үргэлж хүндрэл тулгардаг. Хүмүүс ингэхэд яг ямар бэлгэнд дуртай юм бол оо? Цэцэг, шоколад, үнэртэй ус, түрийвч бэлэглэдэг үе ард хоцорч, компанийн хувьцаа бэлэглэх ''тренд'' болжээ. Энэ тренд өнгөрсөн зул сарын баяраар реппер Кение Вест эхнэр Ким Кардашиандаа Disney, Netflix , Amazon, Apple ,Adidas компаниудын хувьцааг бэлэглэж, интернетээр нэг шуугиан тарьсан тэр үеэс эхэлсэн гэхэд болно. Үүний дараа ашиг орлогоороо тэргүүлдэг тамирчид, алдартнууд, эрдэмтэд гээд л бүхий л ''томчууд'' энэ жишгийг дагаж, хувьцаагаар бороо оруулсан.
Хувьцаа зөвхөн мөнгөтэй хүмүүсийн тансаглал биш юм. Хувьцаа бол хугацааны дараа ашгаа өгдөг, мөнгө тарихтай ижил, жинхэнэ ухаалаг сонголт гэнэ. Мэдээж хувьцааны үнэ өсөж, буурдаг, гэхдээ ихэнх тохиолдолд өсдөг гэнэ шүү.
GiveAShare.com сайтын мэдээлж буйгаар хамгийн ашигтай яваа компани бол Disney, Harley-Davidson, Nike юм байна. АНУ-ын хэрэглэгчдийн хамгийн их бэлэглэх дуртай хувьцаанууд Apple, Coca-Cola, Starbucks, Under Armour, Nintendo, Ford компаниудынх гэнэ. Ингээд харахаар хүмүүс өөрсдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнхээ компаниудыг илүү дэмжих хандлагатай байна.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна