Амьтдыг хэрцгий эздээс нь ''авардаг'' мотоциклчин баатруудын түүх

2019/04/29
Хүнийг гадаад төрхөөр нь дүгнэж болохгүй гэдэг үг байдаг. Биеэрээ дүүрэн шивээстэй, савхин өмд, савхин хүрэм өмсөж, мотоцикл дээр суун давхилддаг ''булиа'' залуусыг ямар ажил хийж явдгийг өгүүлье. АНУ-ын Rescue Ink байгууллагын гишүүд болох эдгээр том биетэй залуусыг харсан хэнд ч айх мэдрэмж төрмөөр. Гэсэн хэдий ч тэд ямар ч засгийн газар, сайн сайхны байгууллагаас илүү сайн ажил хийж, буян үйлддэг гэвэл та итгэх үү? 

An American Biker Gang Destroys Dog Fight Rings and Rescues Animals From Violent Owners

Тэд АНУ-д тоо томшгүй олон гэрийн тэвээжэр амьтдыг хүчирхийлэгч, хэрцгий эздээс нь аварч, сайн эздэд эсвэл амьтны хоргодох байранд аваачиж өгдөг. Дэлхий дээр зөвхөн хүн амьдардаг юм биш, бусад амьтад ч аз жаргалтай байх эрхтэй. Тэднийг аз жаргалтай байлгахад оюун ухаант хүмүүс бидний үүрэг оролцоо маш чухал бөгөөд зайлшгүй хэрэгтэй. 

An American Biker Gang Destroys Dog Fight Rings and Rescues Animals From Violent Owners

Rescue Ink бол Нью Йорк хотоос гаралтай төрийн бус байгууллага. Үүнд экс мотоциклчид, бодибьюлдингийн тамирчид, хүндийн өргөлтийн тамирчид, цэргийн албан хаагчид, цагдаагийн ажилтнууд болон хуульчид багтдаг байна. Тэд өөрсдийн тогтмол ажлаа гэм зэмгүй өхөөрдөм амьтдын төлөө сольсон гэдэг. 2008 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн тэд хандивын мөнгөөр санхүүждэг. 

Image result for rescue ink

''Хүмүүс биднийг супер баатрууд мэтээр төсөөлдөг. Үнэн хэрэгтээ бид зүгээр л амьтанд хайртай хүмүүс шүү дээ. Энэ олон жилийн турш бид унаж босож олон бэрхшээлүүдийг даван туулсан. Гэсэн хэдий ч бид амьтдыг хайрлаж, тэдний төлөө тэмцэхээ зогсоохгүй'' гэсэн юм.

Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна