Хийжүүлсэн ус хүний эрүүл мэндэд хортой

2019/04/29
Жингээ барьж буй эсвэл эрүүл амьдрахыг хүссэн хүмүүс цангасан үедээ хийжүүлсэн ундаа уух ''хорхойгоо дарах'' гэж хийжүүлсэн усыг сонгодог. Хийжүүлсэн ус нүүрс ус агуулдаггүй учир илүү эрүүл сонголт болж чадна гэж итгэдэг. Гэсэн хэдий ч эрдэмтэд хийжүүлсэн ус шүдний пааланг гэмтээж, улмаар цоорхой, шар шүдтэй болгоход хүргэдэг гэдгийг баталжээ. Хийжүүлсэн усанд агуулагддаг нүүрсxүчлийн хий нь усыг хэтэрхий хүчиллэг болгож,  pH3 түвшинд аваачдаг. Хүчиллэг зүйлс шүдийг идэж, угаасаа ялзрах шалтгаан болдог байна.

Мөн эрдэмтдийн баталж буйгаар хийжүүлсэн ус хүнийг таргалуулах чадалтай гэнэ. Учир нь дэглэм барьж буй хүмүүс өлссөн үедээ ус уудаг. Өлссөн үедээ хийжүүлсэн ус уух аваас нүүрсxүчлийн хий таныг илүү өлссөн мэт мэдрэмж төрүүлж, улмаар хэт их идэхэд хүргэдэг гэнэ. 

Б.Эрхбилгүүн




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 111.237.119.73
    2022/12/01

    pzda ene delhiid chine idej uuchih yum bnuu

    Хариулах
    • 66.181.161.190
      2024/01/22

      Harin tynme laitai shaatsn hh