2030 он гэхэд дэлхийн аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ

2019/04/30

2030 он гэхэд дэлхийн аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ. Тэдний олонх нь Ази, Номхон далайн орныг зорино гэсэн тооцоо гарчээ. Иймээс бид энэ боломжийг ашиглаж хэрэгтэй гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлж байна.

Манай улс өнгөрсөн онд 500 мянга гаруй жуулчин хүлээн авч, эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн орлого оруулсан гэсэн тооцоо бий. Энэ эрчээр аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой. Дэлхийн хөгжлийн чиг хандлага ч аялал жуулчлалаа түших боллоо. Иймээс хөрөнгө оруулалт болоод боловсон хүчнээ бэлтгэх асуудалд бид онцгой анхаарна гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ярилаа.

Улсын хэмжээнд 460 орчим зочид буудал, 400 шахам жуулчны бааз ажилладаг. Ойролцоогоор 34 мянга гаруй хүн ажлын байртай болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна