Хүн төрөлхтний байгалийг эрхшээх хүсэл жилээс жилд, өдрөөс өдөрт ихсэн ''даварч'', энэ хүсэл нь эцэстээ зэрлэг амьтдыг хашаан дотор хорьж,тэр жижиг хашаан дотроо анчид нэртэй чинээлэг мөртлөө ''хулчгар'' амьтдыг оруулж, амьтдыг жижиг талбайд шахан буудуулан алж, мөнгө олдог ферм нээхэд хүргэжээ.
Чинээлэг анчдын зугаа болохын тулд мянга мянга арслангууд ''Лаазалсан ан'' фермд зовж байна. Төсөөлөхөд ч хүйтэн хөлс цувмаар энэхүү аймшигт ан хэрхэн явагддаг вэ?
- Арслангуудын зургийг үйлчлүүлэгчидрүү буюу хулчгар, буу барьсан ''тэнэг жаалууд''-руу и-мейлээр илгээнэ.
- Хулчгарууд алахыг хүссэн арслангаа сонгож, 42,300-54,000 евро буюу монгол мөнгөөр 125,000,000-160,000,000 төгрөг төлж ''хулчгар'' ан хийх захиалгаа баталгаажуулна.
- Хулчгаруудад сонгогдоогүй үлдсэн арслангуудыг хоморголон алж, ясаар нь ''стүүжин'' маягийн хүний биед ямар хэрэгтэй нь тодорхойгүй, хэрэгцээгүй зүйл хийж өндөр үнээр зарна.
- Арслангуудын хэт олноор үржүүлж, зулзагануудыг жуулчидтай тоглуулах нэрийдлээр жуулчдаас мөнгө ''саана''.
Төрөөд хэдхэн хоносон арслангийн зулзагыг эхээс нь салгаж авч оддог. Хүмүүсийн зугаа болохоор ээлжээ хүлээж буй 12,000 гаруй арсланг хүнд нөхцөл байдалд амьдруулж, жилд ойролцоогоор 800 арслангийн яс экспортолдог гэнэ. Арслангийн яс нэг килограмм нь 161 ам.доллар, бүтэн араг яс 5950 ам.доллар хүрдэг байна. Яснуудыг Вьетнам, Тайланд, Лаос улсуудруу гаргаж, тэндхийн хүмүүс яс буцалцаж шөл гаргаж стүүжин хийдэг байна.
Энэхүү хууль бус, хүн бус үйл ажиллагааны эсрэг Английн улс төрч Лорд Эшкрью идэвхтэй тэмцэж, хилээр нууцаар амьтдын яс, арьс гаргах үйлдлийг зогсоох хуулийн төслийг чангатгах санал дэвшүүлжээ. Мөн хууль бус фермүүдийг цэгцлэх ажилд ханцуй шамлан орсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна