Шидтэнүүдийн ертөнцийн тухай өгүүлдэг ''Харри Поттер'' цувралын үргэлжлэл болох ''Гайхамшигт амьтад'' цувралын эхний хоёр анги аль хэдийн үзэгчдийн хүртээл болсон. Зохиолч Ж.К.Роулинг ''Гайхамшигт амьтад'' цувралыг нийт 5 ангитай хэмээн зарласан бөгөөд цувралын үргэлжлэл гуравдугаар ангийн зураг авалт 2020 оны хавар эхэлж, 2021 оны арван нэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийх гэнэ. Уг киноны хоёрдугаар анги ''Гриндельвалдын гэмт хэргүүд'' нэртэй байсан бол гуравдугаар ангид киноны үйл явдал үргэлжилж Гриндельвалдын дурдагдаагүй өөр олон гэмт хэргүүдийн тухай өгүүлэх ажээ.
Гриндельвалдыг дийлэх цорын ганц шидтэн гэгдэх Дамблдор цусан тангаргаа тасалж, Гриндельвалдыг шууд хянах боломжтой болно. Киноны гуравдугаар ангид Дамблдор болон Гриндельвалдын зөрчилдөөн туйлдаа хүрч, шидийн тулаантай хэсэг гарна хэмээн кино шүүмжлэгчид үзэж байгаа юм.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна