Таны хэл амт мэдрэхээс гадна үнэрлэж чадна гэвэл та итгэх үү?

2019/04/30
Хэл олон төрлийн амтыг амталж мэдэхээс гадна үнэрлэж чаддаг байна. Калифорнийн их сургуулийн профессор Мехмет Хакан Озденерийн 12 настай хүү анх аавдаа хэл амтлахаас гадна үнэрлэх мэдрэмжтэй байж болзошгүй гэсэн санааг өгчээ. Могойнууд үнэрлэхийн тулд хэлээ урт сунгаж гаргадаг юм болов уу? гэсэн хүүгийнхээ үгийг бодолцож судалж үзжээ. Эрдэмтэд хүний амт мэдрэгч эсүүдийг лабораторийн орчинд судалж үнэрт үзүүлэх хариу урвалыг нь судлахад амтлах эрхтнүүдэд байдаг зарим эс хамрын хөндийд байдаг үнэр хүлээн авагчидтай адил молекулуудыг агуулж буйг олж нээсэн байна. 

Image result for tongue can smell

Үнэр болон амт хүлээн авагч молекулууд нэг эсэд багтаж байна гэдэг шинжлэх ухааны томоохон судалгаа явуулах боломжийг олгож байна. Цаашдаа үнэр чихэрлэг эсвэл гашуун төрлийн амт хүлээн авагч эсийн алинд нь агуулагддаг гэдгийг судлах болно хэмээн Мехмет Хакан Озденер өгүүлжээ.

Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна