Сайд Н.Цэрэнбат Бээжинд архины хордлогод орж эмнэлэгт хүргэгджээ

2019/04/30
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бээжинд архины хордлогод орж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл цацагдлаа.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийх албаны айлчлалын баг бүрэлдэхүүнд орж явсан байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттын тухайд энэ сарын 26, 27-ны өдөр Бээжин хотод зохион байгуулагдсан "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын үеэр архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар хордлогод орж Бээжингийн эмнэлэгт түргэний машинаар хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна