Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХК эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хааж, шийдвэрлэсэн ажээ. Харин өнөөдөр уг хэргийг сэргээн, тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна