Өөрийгөө буудсан иргэн уучлал хүссэн тэмдэглэл үлдээсэн байжээ

2019/05/01
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр 26-ны өдөр 61 настай иргэн Ж гэгч толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан хэрэг гарсан.Талийгаач хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буугаар өөрийгөө буудаж, бууг Дарь-Эх орчимд байрлах хүнсний дэлгүүрт 6000 төгрөгийн архины барьцаанд тавьсан байсныг хураан авсан байдаг.

Тэгвэл амиа егүүтгэхэд ашигласан буу талийгаачийнх мөн болох, хэрэг гарахын өмнөх өдөр зуслангийн байрнаасаа буугаа авч ирсэн. Мөн талийгаач чихрийн шижин өвчний улмаас өвдөж, шаналж байгаа талаараа бичиж, гэр бүлийнхнээсээ  уучлал хүссэн тэмдэглэл үлдээсэн байжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна