''13 Reasons Why'' кино гарсны дараа амиа хорлох хүүхдүүдийн тоо 30%-иар нэмэгджээ

2019/05/01
Үзэсгэлэнт Ханна охины амиа бүрэлгэсэн нууцыг өгүүлсэн 13 хуурцганд агуулагдаж буй түүхийг дэлгэдэг ''13 Reasons Why'' кино 2017 оны гуравдугаар сард эхний бүлэг, 2018 оны тавдугаар сард хоёрдугаар бүлгээ үзэгчдийн хүртээл болгосон. Кинонд өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог адал явдал, үе тэнгийнхний гадуурхал, тэдэнд тулгардаг асуудлуудын талаар өгүүлдэг. 

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн байгууллагын дүгнэснээр кино гарснаас хойш 10-17 насны хүүхдүүдийн амиа хорлох явдал 28,9%-иар нэмэгджээ. Энэ нь уг кинотой холбоотой байж болзошгүй гэдгийг эрдэмтэд баталсан байна. Киноны эхлэл болон төгсгөлд жүжигчид амиа хорломоор санагдсан үедээ хэн нэгнээс тусламж авч, амьдралын үнэ цэнийг ойлгож амьдрах хэрэгтэй гэдэг ч өсвөр насны хүүхдүүд ''13 Reasons Why'' кинонд авах гээхийн ухаанаар хандаж чадахгүй байгаа бололтой. ''Цагаа олж тусламж эрж чадвал амьдрал орвонгоороо өөрчлөгдөж болно гэдгийг ойлгох хэрэгтэй юм.'' хэмээн АНУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс уриалсан ажээ.

Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна