Гэр бүлийн хүмүүс тарваган тахалаар нас барсан байж болзошгүй гэв

2019/05/01
Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн  нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан иргэдийг адууны мах идсэн гэж мэдүүлсэн бол орон нутгийн зарим иргэд  эмнэлэгт хандахаасаа өмнө тарваганы мах идсэн гэсэн мэдээллийг өгчээ.  Шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд энэхүү үйл явдалтай холбогдуулан Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоон, гурав хоног архи согтууруулах ундааны зүйл худалдахыг хоригложээ.

Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна