Бохирын шугам бөглөрсөн нь “Singapore school of Mongolia” -д хордлого гарах шалтгаан болжээ

2019/05/01
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singapore school of Mongolia” сургуулийн багш, ажилтан, сурагчид өнгөрсөн сарын эхээр хоолны хордлого авсан. Тус сургуулийн хоолны газрыг үйл ажиллагааг нь зогсоож, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан байна. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, хоол үйлдвэрлэдэг байсан нь тогтоогджээ. 

Мөн тус газрын шугам өнгөрсөн сарын 1-нд бөглөрч, бохир хальсны дараа халдваргүйжүүлэлт хийлгээгүй нь илэрчээ. Түүнчлэн хоёр ажилчин нь гэдэсний халдвараар өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцсон нь хордлогын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэйг дээрх байгууллагынхан хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна